Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан бүтээсэн \”Миний Монголын наадам” наадмын сүлд дууны клип гарчээ.
Рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучдын хамтран дуулсан энэхүү дууны клипэнд УДЭТ, ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон уяачид, мэргэн харваачид, бөхчүүд оролцон тогложээ.
\”Миний Монголын наадам” дууны аяыг УГЗ Л.Балхжав, үгийг СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулга, продюссераар хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат ажилласан байна.
Клипийг Улсын Драмын эрдмийн театр, Монголын театр урлагийн холбооны уран бүтээлчид бүтээж, дуу бичлэгийг New star, дүрс бичлэгийг Cross animation студийн хамт олон хийжээ.