Монгол Ардын
нам энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Мэргэжлийн Засгийн газар байгуулж,
улс орноо энэ их хямрал, зовлон зүдгүүрээс гаргана хэмээн тусгасан. Тэгвэл
УИХ-д олонх болсон МАН намуудад байдаг уламжлалыг эвдэж, улстөрийн чансаа бус
боловсрол мэдлэгийг нь илүүд үзсэн сонголт хийсэн нь Ерөнхий сайдын томилгоо
юм. МАН эдийн засагч хүнийг Ерөнхий сайдаар томилж, улс оронд тулгамдаад буй
эдийн засгийн хямралыг арилгахаар зорьж байгаа бөгөөд тиймдээ ч эдийн засагч
Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж МАН-аас томилогдож буй шинэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж,
өөрийн санал, зөвлөгөөг дамжууллаа. Ингэхдээ Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар
томилогдох нь тодорхой болоод буй Ж.Эрдэнэбатад хандаж \”Ерөнхий сайдын анхаарах
ёстой хамгийн эхний асуудал нь \”Эрдэнэт” үйлдвэр шүү гэж захилаа. Мөн \”Эрдэнэт\” үйлдвэрийн асуудлыг
УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх нь
зүйтэй гэдгийг онцлоод \”Эрдэнэтэд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг
зөрчилдөх ёсгүй” шүү гэдгийг
сануулав. \”Эрдэнэт” үйлдвэр бол өрх толгойлсон олон хүүхэдтэй өрх айлын эх хүн
шиг Монгол Улсыг ганцаараа \”тэжээж” буй компани.
Энэ компанийн 49 хувь
бизнесийн салбарт хэн ч танихгүй, оршин суух оффисгүй асар их хөрөнгөтэй нэг
шинэ компани, нэг шинэ хүний мэдэлд оччихоод байгаа нь өөрөө их эргэлзээ
дагуулж буй. Тэгвэл ингэж \”Эрдэнэт” болон Монросцветмет тодорхой бус эзэнтэй
болоход их үүрэг гүйцэтгэсэн өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн асуудлыг шинэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарч, алдааг нь засах бололтой. Тэгээд ч үг
сонсдоггүй, шүүмжлэхээр Ерөнхийлөгч ч байсан хамаагүй өөдөөс нь салаавч өгдөг \”зуршилтай\” Ч.Сайханбилэгийн оронд Ж.Эрдэнэбат шиг хүн Ерөнхий
сайдаар томилогдож байгаад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч талархаж, нам харгалзахгүйгээр түүнийг элгэмсэг хүлээн авч урмын үг, захиас, анхааруулгаа харамгүй
хэлсэн нь улс эх орныхоо тусын төлөө ажиллах \”аврагч буянтан” гэж харсных байх.