Шорлог идэж суух өдрүүд ч юу юугүй ирчихлээ. Зарим нэг мах сахан дээр ажилладаг нөхдөд сануулж хэлэхэд хэзээ хотын хальт гарч мах шорлох юм бэ? Хэлж ярьж байсан юм байгаа шүү гэж сануулъя хэхэ
Урин дулаан цаг болоход хүн бүр л хөдөө хээр, амралт зугаалгаар явцгаадаг. Магадгүй цаг уур сэрүүхэн байхад ч сайхан шорлог хийх давгүй шүү. Ер нь тэгээд зун хотын гудамжаар утаа уугиулаад л хийгээд байдаг тэр шорлог гээд байгаа түлэгдсэн мах бол шорлог биш шүү дээ, яс юман дээр. Тэгвэл шорлог хийхдээ махаа хэрхэн амтлах вэ? Учир зүггүй махаа шорлоод л гар дээр барьлаа гээд амттай шорлог болохгүй. Ер нь тэгээд тарган сайхан махаар хийсэн зарим шорлог амтгүй болсон байхад, туранхай, амт муутай харагдаж байгаа махаар хийсэн шорлог салахын аргагүй болсон байх нь бий. Нууц нь юу гэж бодож байна.
Яавал махыг сайхан амтлах вэ?
Хамгийн энгийн мах амтлагч бол жижиглэж хэрчсэн кинз, сонгино, перц, цэвэр ус. Энэ амтлагчинд махаа хийгээд, 2 –3 цагийн дараа шорлоод шарж болно. Сайхан болдийн…
Сармис, сонгино, жижиглэж хэрчсэн улаан лооль /1кг маханд 500гр лооль байхад хаваасак/-ийн амтлагчинд 5-аас багагүй цаг байлгасан махаар гайхалтай сайхан шорлог хийж болно. Ер нь мэргэжлийн тогооч ч помидорыг хамгийн сайн мах амтлагч гэдэгтээ санал нийлэх байх.
Үхэр хонины маханд хамгийн сайхан амт оруулдаг амтлагчдын нэг бол гич, зөгийн бал, 1ш нимбэгний шингэлсэн шүүсээр хийсэн амтлагч юм. Энэ амтлагчинд 2 цаг байлгаад хийсэн шорлог мартагдахгүй шүү.
Манай нөхцөлд бол тарагаар амталсан ч болно. Буруудах юм байхгүй. 2 кг маханд 1 л тараг байхад болно. Таргаа харамлаад байвал жаахан багасгасан ч гэмгүй. Үнэтэй л болохоос цөцгий ч байсан болно. Тарган дээрээ хэрчсэн сонгино болон бусад хийхийг хүсэж буй амтлагч ногоогоо хийгээд л гүйцээ. Энэ амтлагчинд хийсэн махаа заавал хөргөгчинд тавих шаардлагагүй бөгөөд 1,5 цагийн дараа шоронд өлгөж давс цацаад, шарахад хангалттай.
Гахай, тахианы маханд хамгийн сайн амтлагч бол нимбэгний шүүс, сонгино, давс, багц яншуй эсвэл гоньдоор хийсэн амтлагч /2 кг маханд 2-3 ш нимбэг/.
Мөн үхэр хонины мах шарахдаа сонгино, сармис, гоньд, элсэн чихэр, нимбэг, мөн улаан дарс тохируулж хийж хэдэн цаг болгож байхад шарахад лайтай болдийн….
Сонгино, сармис хийсэн уксустай усанд дарах нь хамгийн түгээмэл арга шүү дээ. Тэгээд л шорлоод шарж байхдаа дээрээс нь ууж байгаа пивоо асгаад л сууж бай. Энгийн мөртлөө сайхан амт…
Хамгийн гол нь байна аа, ямар мах сонгож авах аа бодож хэрэгтэй. Аль ч мах сайхан болдог ч нурууны мах, хавирганы мах, хүзүүний мах илүү зөөлөн амттай байдаг юм шиг санагдаад байдаг юм. Гахайн хүзүүний мах бол дажгүй амттай мах шүү. Ер нь махаар элдэв хоол хийх дуртай хүний хувьд зайлшгүй олон төрлийн амтлагч, мөн сүмс бэлдэх амтлагч хадаглаж байх хэрэгтэй юм шиг байгаан. Бас хэдий өөх тосонд дуртай байсан ч, өөрийн эрүүл мэнд болон бусдынхаа эрүүл мэндийг бодоод татгалзсан нь дээр.
За тэгээд сайхан шорлог хийгээрэй л гэж хэлье дээ.