Маргааш Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспогоос Цэнгэлдэх хүрээлэн рүү үнэгүй нийтийн тээвэр үйлчилнэ. Нийтийн тээвэр ямар ч зөвшөөрөлтэй машинаас илүү Цэнгэлдэх хүрээлэнд ойрхон очих юм байна.
Үндэсний их баяр наадмын үеэр ЗЦГ, Орон нутгийн цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензийн төвийн зэрэг алба хаагчдыг оролцуулаад 800 орчим алба хаагчийн бүрэлдэхүүнтэй замын хөдөлгөөн зохицуулах, замын хөдөлгөөний аюулгуй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, уртасгасан цагаар ажиллана.