Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгсөн юм. Тэрээр наадмын нээлтийн ёслолын үеэр Есөн хөлт цагаан тугаа тойрч, дэвсэн. Харин энэ талаар ярилцлага өгөх үеэрээ тайлбарлалаа.
Тэрээр \”Би найман жилийн турш наадмынхаа нээлтийн ёслолыг нээлээ. Энэ хугацаанд есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юм сан гэж бодож байсан. Морин талбай дээр очоод мориа уначихдаг, сурын талбай дээр очоод сураа харвачихдаг. Харин бөхийн талбай дээр очоод ямар бөхчүүдтэй барилдалтай ч биш. Дэмий гэж боддог байсан. Үгээ хэлчихээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрно гэж хэнд ч хэлээгүй. Бэлдээгүй. Ямартай ч дэвчихээд буцаж явахад манай дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ \”Бүр үнэхээр их сэтгэл хөдөллөө, огшлоо” гэсээр угтсан” гэлээ.
эх сурвалж: eagle.mn