Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төслийн явцтай танилцлаа.
“Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын яаманд хандаад байна. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажилласан” хэмээн төслийн зохицуулагч Ц.Түмэнбаярярилаа.