Биднийг сайхан наадаж байх хооронд манай энхийг сахиулах цэрэг дайчид хамгийн ихээр үүрэг гүйцэтгэж буй Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотод тус улсын ерөнхийлөгч болон дэд ерөхийлөгч хоёрт үнэнч цэргүүдийн хооронд тулалдаан болж байна.
2011 онд тусгаар тогтнолоо зарлаж, дэлхийн хамгийн залуу улс болсон Өмнөд Судан Улс нь Африк тивийн төвд оршдог. Улсын үндсэн орлогын 90 гаруй хувийг газрын тосны олборлолтоос бүрдүүлдэг. Тэнд үүсээд байгаа гол асуудлын \”базаад\” хэлбэл тус улсын \”Динка\” омгоос гаралтай ерөнхийлөгч Салва Кийр болон \”Ниур\” омгоос гаралтай дэд ерөнхийлөгч Риек Мачар хоёрын хоорондох улс төр, омог хоорондын зөрчил юм. Энэ байдал даамжирсаар иргэний дайны хэмжээнд тулж очсон ба олон улсын оролцоо, яриа хэлэлцээрийн дүнд эвлэрээд байсан боловч ч одоо эргээд дайтаж эхэлсэн бололтой.
2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Жуба хотын төвд замын хаалтад зогсож байсан засгийн газрын 5 цэрэг амь үрэгдсэнээр бүх зүйл эхэлжээ. Харин дараах өдөр нь ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч уузалт хийхээр товолсон байсан ба энэ үеэр ерөнхийлөгч С.Кийрийн цэргүүд дэд ерөнхийлөгч Р.Мачарын бие хамгаалагч нартай тулалдсан бололтой. Үүнээс болж цагийн байдал хүндэрч, мөргөлдөөн улам даамжирсаар 5 хоног үргэлжлээд өнөөдөр(2016.07.12-нд) намжиж байгаа бололтой. Тулалдаж буй талууд нисдэг тэрэг, танк, их буу, миномёт, том калибрын пулемёт зэрэг хүнд зэвсэглэл ашигласан тул хохирол их гарчээ. Одоо ирж байгаа мэдээгээр бол тулалдаанаас болж хоёр талаас 300 гаруй цэргүүд болон энгийн иргэд амь үрэгдэж, олон зуун мянган хүн орон гэрээсээ дайжин дүрвэсэн байна. Мөн Жуба хотод буй НҮБ-ын төв байр луу халдлага үйлдсэний улмаас 8 хүн амь үрэгдэж, 67 хүн шархтсаны дотор БНХАУ-ын хоёр энхийг сахиулагч амь үрэгджээ.
Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хаалттай хуралдсан ба уг хэрэг явдлыг буруушааж, талуудыг өөрсдийн цэргээ хяналтад оруулж яаралтай гал зогсоохийг уриалсан юм. Мөн тэнд буй НҮБ-ын цэнхэр дуулгатны хүчийг нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар хоёр тал гал зогсоохоор тохиролцсон тухай мэдээлэл ирж байгаа хэдий ч хотод байдал түгшүүртэй хэвээр, маш олон иргэд НҮБ-ын бааз, байрууд мөн шашины сүм хийдүүдэд толгой хорогдож байна.
Манай монгол улсын мотобуудлагын батальон тулалдаан болж буй нийслэл \”Жуба\” хотоос хол хойд зүгт байрлаж байгаа хэдий ч нийслэл хотод штабын офицерууд болон зарим алба хаагчид үүрэг нэр төртэй гүйцэтгэж байгаа.
Р.Энхболд