Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр /2016.07.15 /Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалт эхэллээ. Энэхүү өндөр хэмжээний уулзалтад оролцохоор Ази, Европын 51 улс, хоёр олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Энэхүү өндөр хэмжээний уулзалтыг манай улс ийн амжилттай зохион байгуулснаар өөрийн улсыг олон улсын түвшинд сурталчлан таниулах зэрэг олон давуу талтай юм.
Түүнчлэн АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад оролцож буй зочид төлөөлөгчид өчигдрөөс эхлэн аяны богцоо задлаад эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
Ингэхдээ урд хөрш маань бидний төлөх ёстой байсан 38 тэрбумын өрийг тэглэв. Ингэснээр Монгол Улсын гадаад өрөөс 38 тэрбум төгрөг хасагдаж байгаа гэсэн үг юм.
-Мөн БНХАУ-аас гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтанд зориулж 350 сая юан буюу 100 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.
– \”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барихаар болов. Ингэхдээ БНХАУ-ын Засгийн газраас нийт 30 сая ам.долларын санхүүжилтээр \”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгөх юм.
Сайн мэдээ үүгээр дууссангүй түүнчлэн БНСВУ-аас сайн чанарын арьс боловсруулах 2 үйлдвэрийг манай улсад байгуулж өгөхөөр боллоо.Энэ мэт сайхан мэдээ ирэх өдрүүдэд ч үргэлжлэх нь дамжиггүй.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд ахин баяр хүргэе гээд өөрийн оронд айлчлахыг уузалтын үеэр онцлон өгүүлсэн. Ийнхүү шинэхэн бүрэлдсэн Засгийн газарт маань урд хөрш ихээхэн итгэл үзүүлж МАН улсынхаа өрийг барагдуулж эхлэв. Монголчууд бид \”гараа сайн бол бариа сайн” хэмээдэг. Төр, түмнийхээ итгэлийг хүлээсэн МАН-ын гараа ийнхүү их өрийн дарамтын чөлөөлөлтөөс эхэллээ.
Эх сурвалж: Breakingnews.mn