\”АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа билээ.
Энэ үеэр эмнэлгүүд сайдын тушаалаар 24 цагаар ажиллаж байгаа. АСЕМ-ын зочдоос нэг хүн мухар олгойн мөн нэг хүн түнх солих мэс засалд орсон байна. Тодруулбал, төлөөлөгчдийн нэг нь шатнаас унаж дунд чөмөгний толгойн хэсгээ хугалсан учир бүхэлд нь солих мэс засал Улсын Клиникийн II Нэгдсэн эмнэлэгт амжилттай хийгдсэн байна.
С.Алтжин
Breakingnews.mn