Тооны нэрийн үүслийн тухай ярихдаа аравтын тухай ярих хэрэгтэй. Ажиглаад байхунаа 10-аас бусад аравтын орон нь нэгжийн орны тоотойгоо нэг язгууртай: Хойор-Хори, Гурба-Гучи, Дөрбэ-Дөчи, Табу-Таби, Жиргуга-Жира, Долуга-Дала, Найима-Найа, Йисү-Йэрэ гэх мэт. Энд гагцхүү 7, 70 хоёрын язгуурыг л шалгах шаардлагатай. Харин АР-БА-Н гэдэг нэр нь НИ-ГЭ гэдэг нэгжийн орны язгуур биш. Өмнө ярьсан тооны нэрс хүмүүний бие эрхтэнтэй холбоотой гэдэг таамаглалын үүднээс бол АР-БА-Н гэдэг нэр нь гарын болон хөлийн арван хурууны гадаад дүр дүрслэлтэй хамаатай мэт. Дүрслэх үйл үг нь АР-БАЙ-ХУ гэсэн язгуур үндэс болно. Гар, хөлийн арван хурууны арвайх, сарвайх дүр дүрслэлээс үүдэлтэй. Тэндээс мөн АР-БА-ГА-ЛЖ гэх мэт олон хөлтэй шавжийн нэр үүсч байна. Далайн 8 хөлт амьтныг “Наймалж” гэдэг шиг.
С.Дулам