УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 54.2 хувийн ирцтэйгээр хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ирэх долоо хоногт хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс учруулж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо, чинээлэг малчин” санаачилгын хэлэлцүүлэг зэрэг ажлаар хөдөө орон нутагт ажиллая гэсэн санал хүсэлт маш их ирж байгаа.
Үүнийг харгалзаж үзээд энэ тав дахь өдөр бүх хуулиудаа хэлэлцчих юм бол чуулганыг завсарлуулж магадгүй.
Өдий үед хууль хэлэлцэх маш хүнд байдаг. Өмнөх парламент хурууны хээгээр санал өгдөггүй байсан учраас “төгөлдөр хуурдах” гэсэн нэр томьёотой байсан. Долоон гишүүн сууж байгаад л хууль баталчихдаг, ирц бүрдүүлчихдэг байсан жишээнүүд байдаг юм билээ.
Нэг гишүүн 10 секундэд есөн гишүүний кнопыг дарж рекорд эвдэж байсан” гэв.