Өнгөрсөн үедээ гацсан Оросын цэргийн стратеги

9816 2017/11/01 5

 

ОХУ-д долоо хоног бүр 55 мянган хувь хэвлэгддэг "The Moscow Times" гэдэг англиар гардаг нэг сэтгүүл бий. Гэхдээ одоо электрон хувилбар гарах болсон. 1992 оноос Москвад үйл ажиллагаа явуулж буй уг сэтгүүлийн 25 жилийн ойн баярт зориулсан тусгай дугаар хэвлэгдэн гарчээ.
Хаяг нь www.themoscowtimes.com ба та бүхэн энд ороод сонирхон уншиж болно. Голландад төвтэй уг сэтгүүл нь дэлхийн мэдээ, орос орны улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, өдөр тутмын амьдрал, тэр бүү хэл батлан хамгаалах салбарын нийтлэл, өгүүллэг, мэдээг бичиж нийтэлдэг. Тийм учраас сэтгүүл нь орост амьдардаг гадаадын болон англиар ярьдаг оросын иргэд, жуулчид, зочид буудал, кафе, элчин сайдын яамд, нисэх буудлуудад нэлээд эрэлт, хэрэгцээтэйд тооцогддог болсон. Иймд нэлээд нэр хүндтэй болж чадсан ба энд ихэвчлэн барууны мөн зарим оросын нэртэй сэтгүүлчид ажилладаг билээ. Хамгийн гол нь орос орны талаар гадаадын сэтгүүлчид өөр өнцгөөс, өөрийнхөө бодлыг чөлөөтэй бичиж чадаж байгаа явдал юм. 
Ингээд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сэтгүүлийн 25 жилийн ойд зориулсан баярын дугаарт доктор Павел Фелгенхауерийн(Pavel Felgenhauer) бичсэн "Өнгөрсөн үедээ гацсан оросын цэргийн стратеги" нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэр тун өөр өнцгөөс зоригтой бичиж чаджээ.

 

ӨНГӨРСӨН ҮЕДЭЭ ГАЦСАН ОРОСЫН ЦЭРГИЙН СТРАТЕГИ

Өнгөрсөн хэдэн арван жилд оросын цэргийн стратегийн хэтийн төлөв байдалд тун бага өөрчлөлт гарсан нь үнэхээр гайхалтай явдал юм. 2017 оны 9 дүгээр сарын 7-нд дэслэгч генерал Александр Шевченко(ОХУ-ын БХЯ-ны Авто хуягт танкийн газрын дарга, Р.Э) нь Батлан хамгаалах яамны мэдэлд буй хуучин ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн 10 мянган танкийг устгалд оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн. Гэхдээ байдал арай өөр байх ажээ. Тухайлбал 2020 он гэхэд дөнгөж 4 мянган танкийг устгасан байх ба үлдсэн танкуудыг сэргээн сайжруулан зэвсэглэлд буцааж оруулах эсвэл экпортод гаргана гэж байна. А.Шевченко "Олон улсын нөхцөл байдал, оросын иргэдийн эх оронч үзэл нэмэгдэж байгаа байдал болон шинээр гарч буй орчин үеийн технологийн дэвшил нь уг төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан," хэмээн тайлбарлаж байв. 
Армийн анги, салбаруудыг жил бүр бараг мянга хүртэл нэгж шинэ болон сайжруулсан танкуудаар хангаж байна. Цэргийнхэн сайжруулсан "Т-72Б3" танкийг одоо хүртэл зэвсэглэлд ашиглаж, хадгалсаар байгаа юм. Энэ танк нь хүчжүүлсэн хуягтай, тун сайн их буугаар зэвсэглэсэн, франц загварын шөнийн хараагаар тоноглогдсон, удирдлага-хяналтын систем нь бүрэн компьютержсан ба энэ бүх ажлыг Нижний Тагил дахь "УралВагонЗавод"-д хийж байна. "Т-72Б3" танк нь шинэ "Т-90А" танктай адил сайн үзүүлэлттэй хэдий ч зардлын хувьд хамгаагүй хямдхан болно. 
Энэ жил "Т-72Б3" загварын танкуудаар Крым болон Ростов мужийн Украйнтай хиллэдэг фронтын шугамын танкийн ангиуд, түүнчлэн баруун талыг халхалж буй Гвардын танкийн 1 дүгээр армийн Москва болон Нижний Новгород мужид байрладаг ангиудыг хангасан. 
Ийнхүү зөвлөлтийн үеийн танкуудыг бөөнөөр нь сайжруулж байгаа явдал нь аюулын заналхийллийн үнэлгээнд үндэслэсэн Хүйтэн дайны үеийн батлан хамгаалах стратегийг бататгасан хэрэг болж байгаа бөгөөд үүнийгээ зэвсэгт хүчнээ дахин зэвсэглэх хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй арга хэмжээ хэмээн зөвтгөж байна. 2020 он гэхэд орос орон энэ бүхний зардалд 1 их наяд ам.долларыг төлсөн байх болно. 
Өнөөдөр Франц болон Герман улсууд тус бүр 250 нэгж танктай. Англи Улс танкийн хоёрхон хороотой ба танк үйлдвэрлэлийг бүрэн зогссон байдалтай байна. Хүйтэн дайны үед германы төв нутаг дахь Фюлда Гапад зөвлөлтийн аюулыг сөрөн байрлаж байсан АНУ-ын хуягт танкийн болон механикжуулсан дивизүүд 1990 оны сүүлээр Саддам Хуссейн рүү дайрахаар гарсанаас хойш хэзээ ч буцаж ирээгүй. Европт америкийн ганцхан хүнд бригад үлдсэн ба энэ нь Крым болон Донбассын асуудлаас өмнөх асуудал юм. 
ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТӨСӨВ - БУУРСАН БОЛОВЧ ЗОГСООГҮЙ
Өнөөдөр оросууд танкийн хүчирхэг "нудрага" бүтээж байгаа нь үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Гэхдээ хүйтэн дайны үед ЗХУ нь НАТО-ийн 30 мянган танкийн өөдөөс нууцаар 100 мянган танк бүтээж тавихаар төлөвлөж байсан гэдгийг мартаж болохгүй. Гэвч ихэнх танк нь жинхэнэ байлдааны ажиллагаанд оролцоогүй ба яг л усгүй хатсан байлдааны хөлөг онгоц шиг зүйл болсон. 
1990 оны үед аугаа Улаан арми нэлээд задарсан, Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын стратегийн төлөв байдал хүйтэн дайны үеийнхээс бараг өөрчлөгдөөгүй өдийг хүрлээ, Жанжин штаб баруунаас хийж болох гадны халдан түрэмгийллийн үеийн хамгийн муу цагийн байдал, аюулын үнэлгээг Кремльд байнга танилцуулсан ирсэн билээ. 
1999 оны 6 дугаар сард Владимир Путин, Ерөнхийлөгч Борис Ельциний залгамжлагчаар тодрохоос өмнөхөн Оросын цэргийхэн Орос-Белоруссын хамтарсан "Запад-1999" стратегийн цэргийн хээрийн сургуулийг явуулсан ба энэ жилийн явуулсан "Запад-2017" стратегийн сургуулийн бодлого, төлөвлөгөө нь өмнөхөөсөө ялгагдах зүйл тун бага байв. Сургуулийн цагийн байдал нь барууны цэргийн хүчин орос болон белоруссын нутаг дэвсгэрт халдан довтлох ба хамтарсан цэргийн хүчин дайсны довтолгоог няцааж улмаар үлдэн хөөж ялж буйгаар дуусдаг юм.
"Запад-1999" болон "Запад-2017" орон нутгийн жижиг мөргөлдөөн улам даймжирч томорсоор улмаар бүс нутгийн "Бүх-Европ"-ийн дайн болон хувирч өргөждөг. Сургуулийн цагийн байдал нь оросууд хязгаарлагдмал хүчээр цөмийн цохилтыг Европын болон хойд америкийн хоёр хотуудад өгч барууныг айлгах, улмаар тэднийг цэргийн хүчээ буцааж татахаас аргаггүй байдал оруулах замаар ялалт байгуулж буйгаар дуусдаг. "Запад-1999" сургуулийн дараа иймэрхүү "урьдчилан сэргийлэх" цохилтыг "цөмийн дайн даймжирхаас сэргийлэх" хэмээн нэрлэдэг болсон. 1999 онд "цөмийн дайн даймжирхаас сэргийлэх" цагийн байдлын дагуу оросын бөмбөгдөгч онгоцнууд Атлантийн болон Артикийн дээгүүр нисэж тодорхой цэгт хүрмэгцээ холын зайн далавчит пуужингуудаар АНУ-д цохилт өгөх боломжийг тооцоолдог байв. 
2017 оны 9 дүгээр сарын 20-нд "РС-24" Ярс тив алгасагч баллистик пуужингийн туршилтын харвалтыг хийж, оросын бөмбөгдөгч онгоцнууд Атлантийн далай, Балтийн тэнгис, Норвегийн тэнгисийн дээгүүр ниссэн.
Путины ойрын хүрээлэлд багтдаг хүчирхэг бүлэглэлүүд үндэсний баялагын жижиг өсөлтөөс өөрийн хувийг хүртэхээр хоорондоо тэмцэлдэж буй энэ асуудалд оросын цэргийнхэн баруунтай хийх дайны аюулыг өмнөө барин оролцож байгаагийн хажуугаар арктик болон номхон далай дахь батлан хамгаалах бүсэд хөрөнгө оруулалт хийж байна.
Мэдээж манай генералиудын жинхэнэ дайсан бол Вашингтонд бус харин Москвад байгаа хэмээн эдийн засгийн либерал блок хэмээн дуудагддаг сангийн яамныхан ярьдаг. Энэ бол батлан хамгаалах зардлаас "цавчаа" хийж буй үйлдлийн тухай асуудал юм. 
Оросын стратегийн хил, зах хэсэг бүрт жинхэнэ цуст гэмээр тулаан өрнөж байгаа, түүнийг жинхэнэ аюул заналхийлэл хэмээн хиймлээр өсгөж байгаа явдал нь яг 25 жилийн өмнөх шиг үндэсний баялаг, нөөц бүрэн шавхагдаж оросыг эдийн засгийн хувьд хамраараа газар хатгаж унагах аюулд оруулж болзошгүй болоод байна. 
Орчуулсан: Р.Энхболд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • эрка
  • 2017/11/01 16:32
Оросууд манай эх орны нутгийг өг.
  • МАЛД
  • 2017/11/04 17:52
ЮУ ОЛЖ ОРЧУУЛААД БАЙНАА? МАЛ ХУЖАА ГУАЙ!!!!
  • эрка-d
  • 2017/11/08 21:31
Chinii eh orni yamar gazar nutgiig avchihsan yum be?
  • tsenher duulga
  • 2017/11/21 22:21
MONGOLD PUUJINGIIN ZEVSEG BAIVAL DAISAN AVAH BAIJ
  • ИРГЭН
  • 2017/12/09 09:12
1945 ОНД МОНГОЛЫН АРМИ ОРОСЫН АРМИ ТУХАЙЛБАЛ МОНГОЛЫН ЗАЛУУ ЖАНЖИН ЛХАГВАСҮРЭН,ЗСБНХУ- н БААТАР КОНСТАНТИНГ ЖУКОВ НАРЫН УДИРДСАН ОРОС МОНГОЛ ДАЙЧИН ЭРС ӨВӨРМОНГОЛЧУУДИЙГ ЯПОНЫ ТҮРЭМГИЙ ДАЙРАЛТААС ЧӨЛӨӨЛЖ ЭРГЭН БУЦАХ ЁСТОЙ БАЙСАН БОЛОВЧ ХЯТАДЫН УДИРДЛАГА ГУЙЖ ГУВШИН БАЙЖ ХЯТАДЫН ГАЗАР НУТГИЙГ ЯПОНЫ АРМИАС ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛ ОРОС ЦЭРГҮҮД ТУЛАЛДАН ХЯДТАДЫГ ЯПОНООС ЧӨЛӨӨЛЖ ӨГСӨН ШҮҮДЭЭ ТЭНД ОРОС МОНГОЛЫН ОЛОН ЭРС АМИА ӨРГӨСӨН БАЙГАА ГЭВЧ ДАРАА НЬ ХЯТДУУД ОРОСЫГ ДАЙСНАА ГЭЖ АРД ИРГЭДДЭЭ УХУУЛСАН ИИМ НОВШИЙН УЛС БАЙГАА БИЗ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?