Өнөөдөр УИХ—ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.
Уг хуулийн төсөлтэй холбоотой 90 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулахаар төлөвлөжээ. Хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгийг энэ долоо хоногтоо багтаан дуусгахыг зорьж байгаа билээ.