Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдсан “TOUR OF HENAN” олон улсын дугуйн тэмцээнд Монгол улсын гурван тамирчин оролцож, эхний гурван байрыг эзэлсэн байна.
Тэмцээний тэргүүн байрт ОУХМ Б.Мягмарсүрэн, дэд аваргаар Спортын мастер Б.Идэрболд, гуравдугаар байранд ОУХМ, 2019 оны Улсын аварга Б.Наранхүү нар шалгарч медалийн эзэд боллоо.
Энэхүү тэмцээнд Казакстан, Тайван, Хонгконг, Макао, Энэтхэг, БНХАУ зэрэг улсын 80 гаруй тамирчин оролцож хоёр өдөрт нийт 130 км замыг туулсан юм.
Ташрамд дурдахад, энэ сарын 29-нд Өвөр Монголын Өөртөө Засах оронд дэлхийн чансааны томоохон тэмцээн болохоор товлогдсон бөгөөд энэхүү тэмцээнд Монгол улсын шилдэг дугуйчид оролцохоор болсон байна.