Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлд шилжүүлсэн байна.
Эдгээр шүүгч нарт Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ.
Эдгээр шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ хаалттай горимоор хуралдан хэлэлцэж шийдвэрээ гаргана.
Мөн эдгээр шүүгч нараас гадна бүрэн эрхийн нь хугацаа дууссан хэдий ч өдгөө ажил үүргээ гүйцэтгэж яваа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн асуудлыг ч мөн хэлэлцэхээр төлөвлөжээ.