Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэгвэл энэхүү арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шилдэг 10 уран сайхны киног Tengis Cinema, Urgoo Cinema, Gegeenten Entertainment Center, iCinema кино театруудад Монгол хэлээр үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүргэхээр болсон байна.
Г.Нараа