Монголын хүүхдийн спортын зургадугаар наадам ирэх есдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн спортын их наадамд 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Энэ удаагийн наадмыг зуны спортын 34 төрөл, өвлийн 2 нийт 36 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээрээс үндсэн 19, сонгох тав, паралимпийн дөрөв, дифлимпийн болон тусгайгийн тус бүр гурван төрөл багтсан байна.
Уг хүүхдийн спортын наадмын шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулж шилдэг тамирчин, дасгалжуулагч, хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулах аж.
Зохион байгуулагчид наадмын нээлтийг есдүгээр сарын 10-ны 12:00 цагт “Буянт-Ухаа” цогцолборт хийж, 15-нд Спортын төв ордонд хаалтаа хийхээр төлөвлөжээ.