Монгол улсад анх удаа хөл тавьж буй БНСУ-ын залуу хосын хуримын зураг авалт нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна.
Залуу хос долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулсан олон улсын гүйлтийн тэмцээнд оролцсон байна. Тэд энэ үеэрээ монголын хөдөө тал нутгийн байгальд хуримын зургаа авахуулахыг хүсчээ. Тэдний хуримын зургийг монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, аз жаргалтай мөчийг нь хуваалцаж, хэзээ ч мартагдашгүй дурсамж болгон хадгалан үлдээжээ.
Залуу хос байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлж, Цонжинболдог цогцолбор, “13 дугаар зуун” амралтын газарт очиж, гурав хоногийн турш зургаа авахуулсан гэнэ.