Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тэдний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр зарчмын хувьд зөрүүтэй саналаа нэгтгэхээр хуралдаж байгаа юм.
Үдээс өмнө чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд 15:00 цаг хүртэл түр хугацаагаар завсарлаад байгаа билээ.