Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны XXI конгресс Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн конгресст дэлхийн 154 улс орны зочид төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд шагнал гардуулах FIBA AWARDS Ceremony арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр 3х3 төрлийг хамгийн хурдацтай хөгжүүлж буй орныг нэрлэсэн бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ гэсэн улс эхний гурван байрт жагсчээ.
Ийнхүү Монгол улс 3х3 сагсан бөмбөгийн төрлийг хамгийн их өсөн дэвжиж, хөгжүүлсэн улсаар анх удаагаа нэрлэгдэж байгаа юм.
Мөн энэ удаагийн хурлаар ОУСБХолбооны шинэ ерөнхийлөгчөөр Африк улсын иргэн Хамане Нианг сонгогджээ. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ОУСБХолбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.