Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-д оролцох эрхийн хоёрдугаар шатанд тоглож байгаа билээ. Манай хөлбөмбөгчид дөнгөж сая хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай өөрийн талбайдаа хийж 1:0-ийн харьцаатайгаар хожлоо.
Тоглолтын 21 дэх минутанд н.Наранмандахаас ирсэн хөндлөн дамжуулалтыг 4 дугаартай А.Дөлгөөн амжилттай хүлээн авч эсрэг багийн хаалганд оновчтой цохин цорын ганц гоолыг оруулсан юм.
Энэхүү тоглолтын туршид бөмбөг эзэмшилт Мьянмарын баг илүү байж хэд хэдэн удаа аюултай довтолгоог хийснийг манай хамгаалагчид болон хаалгач амжилттай зогсоож байсан юм.
Тоглолтын хоёрдугаар хагаст хоёр багийн тоглолт ихээхэн ширүүссэн бөгөөд эсрэг багийн 7 дугаартай тоглогч хоёр дахь шар хуудсаа авч талбайг чөлөөлсөн юм. Ингэснээр Монголын баг нэг тоглогчийн илүүтэйгээр тоглолтыг үргэлжлүүлсэн бөгөөд 68 дахь минутанд гоолын дамжуулалт өгсөн Нармандах сууж 9 дугаартай Төгсбилэг, 81 дэх минутанд Жансирек орж ирж Мижидддорж суусан юм.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан Монгол улсын шигшээ баг дэлхийн чансаагаар 52 багийн дээр жагсч буй Мьянмарын шигшээ багийг хожиж хэсгийн эхний гурван оноогоо авч чадлаа.
Ийнхүү эхний оноогоо авсан манай хөлбөмбөгчид тав хоногийн дараагаар Тажистан улсын багтай өөрийн талбайдаа тоглоно.