УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлсэн.
Хэлэлцүүлгээр Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж,”, төслийн 4 дүгээр зүйлд “Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж,” тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.