Өнөөдөр аргын
тооллын 2015 оны Есдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII
жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд
хөхөгчин тахиа сарын шинийн 9. Ангараг гараг. Суулга одтой, есөн улаан
мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлагаҮхэх.Шүтэн барилдлагаТөрөн
түгэхүй.Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн
өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв
үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг
даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам
бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 17
цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд
өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.