Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Хурлаар Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган 4.6 жилийн хорих ял оноох шийдвэр гаргав. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас Л.Гансүхийг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачих юм.
Шүүх хурлыг Ийгл телевизээр тав хоногийн турш ард иргэдэд үзүүлэн, шүүхийн хараат бус байдалд халдаж байсан ч шүүх ийнхүү хараат бусаар шийдвэрээ гаргалаа. Харин\”Эм Жи Эл Эс Би” компанийн захирал н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн Л.Гансүхийн төрд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, харин н.Даваахүү, н.Мөнгөнуяа нарын төрд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргав. Мөн Л.Гансүх нараас 2 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Багануур ХХК-д өгөхөөр болов.
Юутай ч 5 өдөр үргэлжилсэн шүүх хурлын шийдвэр Л.Гансүх нарын эсрэг гарлаа. Шүүхийн хараат бус байдалд халдахыг завдсан ч шүүх шударга шийдвэр гаргалаа гэж олон нийтийн сүлжээгээр иргэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байна.
Б.Анир
Эх сурвалж: www.zaluu.com