Хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хаагаад байсан юм.
Тэгвэл хуучин гүүрийн шинэчлэлтийн ажил дуусаж, маргааш /2019.09.20/ 12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ. Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж, авто замын хөдөлгөөнийг нь нээх бүрэн боломжтой болжээ.
Энэхүү шинэчлэлийн бүтээн байгуулалтын хүрээнд, хуучин замд асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг нэмж хийсэн байна.