Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд барилдаж буй хХдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялаад байсан билээ.
Харин 1/4 шигшээд дэлхийн болон Европын аварга Шведийн бөх Женни Франссонтой барилдсан юм. Уг барилдааны төгсгөл үед С.Батцэцэг 5:4-өөр тэргүүлж байсан юм. Гэвч цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Женни Франссон шийдсэн мэхээ хийж манай бөхийн хоёр хөлийг давхар хамснаар хоёр оноо авч уг барилдаанд ялсан байна.
Манай бөх энэхүү барилдаанд ялагдал хүлээснээр хагас шигшээд өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх болж байгаа юм.