Төвдийн хуанли нь Григорийн хуанлитай адил нараар тдорхойлогдоггүй, сар болон түүний мөчлөгт тулгуурласан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Сар гадаад болон дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлдог байна. Төвдийн зурхай нь үндсэн гурван системтэй байдаг нь 12 жил, 5 махбодь, 9 тоо байдаг. 12 амьтны систем нь Хятадын зурхайтай адил буюу хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай, 5 махбодь нь мод, гал, шороо, төмөр, ус байдаг.
Тэдгээр махбодь нь 2 жил давтагддаг. Эдгээр систем нь нилээд 60 жилийн цикльтэй буюу түүнийг метренг гэж нэрлэдэг байна. Метренг тус бүрт 12 жил 5 удаа өөр өөр махбодьтой тохиодог гэж үздэг. Тэгш жилийг эр, сондогой жилийг эмд тооцож, эр энерги нь үйл хөдөлгөөн, сарны эрч хүч, хүйтэнтэй холбогддог. Ийм жилд цаг агаар тайван тогтвортой, тайван амгалан байдаг бол эм энергийн жил нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, нарны энергитэй, дулаан байдаг гэнэ.
Дээр дурьдсан 5 махбодь нь 5 өнгийн билэгдэлтэй. Тухайлбал мод нь –ногоон, гал нь-улаан, шороо нь –шар, төмөр нь-цагаан, ус нь –цэнхэр өнгийг билэгддэг. Төвдийн одон зурхайгаар бид төрсөн жил, махбодь, мева буюу 1-9-ийн тооны чухам аль гаригт төрснөөр өөр хоорондоо ялгардаг, өөр өөрт тохирсон хуль төөрөгтэй байдаг.
Ингээд 1956-2014 оны хооронд жилийн зурхайг хүргэе
1956- гал бичин жил: эр жил. Гал бичин уилд төрсөн хүмүүс оюуны өндөр чадамжтай, тойрон хүрээлэгчддээ хүчтэй нөлөөлдөг. Өөрийн зорилгодоо хүрэх хангалттай эрч хүчтэй хүмүүс байдаг. Гэхдээ тэдний сонирхол амархан буурдаг, зарим тохиолдолд өөрөө чухам юу хүсч, юунд зорьж байгаагаа ч ойлгохгүй нөхцөл байдалд ордог. Гал бичин жилд төрсөн хүмүүс сайхан хувцас өмсч, үнэт эдлэл хэрэглэх дуртай. Өөрийн амьдралынхаа туршид хэнээс ч хамааралгүй ихээхэн хэмжээний эд хэрэглэл цуглуулж чаддаг.
1957 –гал тахиа эм: жил Энэ жилд мэндэлсэн хүмүүс хөдөлмөрч хүмүүс байдаг. Өөрийн ухамсарт амьдралынхаа туршид хийж байгаа зүйлдээ бүхий л сэтгэлээ зориулан зүтгэдэг. Гүн ухаантай, илтгэх ур чадвар сайтай, амьдралынхаа мөч бүрийг хайрлаж, аливаа зүйлийн учир шалтгааныг ажиглан таньж мэдэхийг эрмэлздэг. Өөрсөдтэйгөө адилхан хүмүүст итгэмтгий
1958 шороон нохой-эр жил: Ийм махбодьтой жилд төрсөн хүмүүс ихэмсэг зантай боловч тэсч тэвчишгүй хурц ааштай. Өөрийн сэтгэлдээ төрсөн сэтгэгдлийг хэнээс ч айж эмээлгүй хэлж орхидог. Нээлттэй зантай энэ махбодид төрсөн хүмүүс аливаа зүйлийг төлөвлөн түүндээ хүрэхийг эрмэлздэг. Спортоор хичээллэх дуртай, явган алхахыг таашаадаг
1959 Шороон гахай, эм жил: Энэ жил хорвоод мэндэлсэн хүмүүс аливаа нэг асуудалд тун нухацтай ханддаг, найрсаг нөхөрсөг зан төлөвтэй, санхүүгийн байдлаа өөрөө цогцлоодог. Гэр бүл, найз нөхөддөө ээлтэй. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэггүй, үе үе хоолны дэглэм барих дуртай. Өдрийн туршид тэдний санаа бодлыг хайр дурлалын асуудал татаж, санааг нь зовоож байдаг. Аж жаргалын өнгө нь шар, саарал, алтлаг өнгө байдаг
1960 төмөр хулгана, эр жил: Энэ жилд төрсөн хүмүүс 5 дах мэдрэхүйгээрээ бусадтай ойр дотно харилцааг үүсгэдэг. Мөнгөө дэмий зүйлд үрэх дуртай боловч тэд хэзээ ч санхүүгийн бэрхшээлд орохгүй. Их авъяас, үнэнч шударга зан, өөрийн хүчиндээ итгэх итгэлийг тэнгэр бурхан энэ жилд төрсөн хүмүүст заяасан байдаг. Бусдад туслах халуун сэтгэлтэй
1961 төмөр үхэр, эм жил: Энэ махбодид төрсөн хүмүүс хөдөлмөрч, идэвхтэй, ухаалаг, биеийн хүч тамир тэнхээ ихтэй. Тэдний ажил ар араасаа ундарч байдаг. Найз нөхөд тойрон хүрээлэгчид нь тэднийг ихэд хүндлэн хайрладаг. Урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй, өвчин ээрдэггүй, бусадтай дайсагналцдаггүй
1962 усан бар, эр жил: Түрэмгий зантай, үнэнч шударга зан байдлыг дээдэлдэг. Мэдрэмтгий махбодитой энэ жилд төрсөн хүмүүс бэлгийн дур сонирхол ихтэй. Аялж зугаалахыг дээдэлдэг, улс төрд хүч үзэхийг эрхэмлэдэш. Олны танил болж чадвал тэд тогтвортой найдвартай нэгэн байх боловч амьдралын төлөв нь тогтворгүй, баялаг нь дүүрэн дундтай байдаг
1963 усан туулай, эм жил: Өөрийн санаа бодлоо эвлэгхэн илэрхийлж чаддаг, тэгш дүүрэн. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эвсэг, хайрлагдан хүндлэгддэг. Амьдрал нь дээшилж, дордсон үед ч хүн чигээрээ үлдэхийг эрхэмлэдэг. Амьдралыг тэд нулимсгүй инээд хөөр баяр цэнгэлээр төсөөлдөг.
1964 модон луу, эр жил: Гайхалтай сайхан ярьж хэлж чаддаг боловч тэр нь амьдрал дээр биелэх нь ховор. Сэтгэлдээ байнгын айдас дагуулж явдаг, тэдэнд гайхалтай эрүүл бие махбодийг заяасан байдаг. Нийтэч зантай, олон найз нөхөдтэй, нээлттэй, шинэ зүйлийг сэдэж, урлагт шунан дурладаг.
1965 модон могой, эм жил: Нийтэс, ажиллаж хөдөлмөрлөх дуртай. Бусад могой жилүүдээс хамгийн их нөхөрсөг зантай. Авъяаслаг, ухаалаг, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө олон зүйлийг гаргуунд гаргаж чаддаг. Тэдэнд хэн нэгэн нь зөвлөхийг тэд хэзээ ч тэвчихгүй
1966 гал морь, эр жил: Гал морин жилд төрсөн хүмүүс их азтай байдлаг боловч зарим тохиолдолд тэсэшгүй зан төрх нь тэдний амжилтанд саад тотгор үүсгэдэг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай боловч энэ нь тэднийг гол маргааны бай болгох эрсдэлд хүргэдэг. Энэ махбодид төрсөн хүмүүст гэр бүл хайр дурлал, санхүү, ажлын байр байдал нь байнгын уналт, өгсөлттэй байдаг
1967 гал хонь, эм жил: Гал хонин жилд төрсөн хүмүүс дуу хоолой уян, гадаад төрх сайтай. Түүнд тусалж байгаа хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хүндэлж хайрлан талархдаг. Тэдний амьдралын гол зорилго нь өмнөө тавьсан зорилгодоо ямар нэгэн байдлаар хүрэх. Зорилгодоо хүрч чадахгүй мөхөх үедээ хачин муухай ааш гаргаж бусдыг өөрөөсөө түлхдэг
1968 шороон бич, эр жил: Нийтэч зан төрхтэй, бусдаар тойрон хүрээлүүлэх чадвар сайтай. Санаж сэдэх нь удаан боловч ам нь түргэн. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тууштай тэмцдэг. Тэднийг тойрон хүрээлэгчид нь хайрлан хүндэлдэг. Эд баялаг арвинтай, биеийн эрүүл мэнд хэврэг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд байнгын дасгал хөдөлгөөн спортоор хичээлэхийг мартаж болохгүй
1969 шороон тахиа, эм жил: Энэ махбодид төрсөн хүмүүс мятрашгүй гүн ухаантай, аливаад уян хатан ханддаг. Бусдаар хүндлүүлэх дуртай боловч заримдаа ядаргаатай зан төрхийг үзүүлж, өөрөө өөрийгөө ядраадаг. Нэр төр, алдар хүндэд хүрэхийг эрхэмлэж, зарим тохиолдолд найз нөхдөө гаргуунд гаргаж дайсагналцах нь бий
1970 төмөр нохой, эр жил: Шийдвэртэй зан төлөвтэй, урлаг уран сайхны мэдрэмж сул дорой. Өөрийн итгэл үнэмшлийн төлөө маргалдах, түүнийгээ олон нийтийн дунд айж эмээлгүй ил гаргах дуртай. Бусад нохой жилд төрсөн хүмүүсээс ялгарах онцлог нь төмөр энергитэй нохой жилтнүүд хувийн зохион байгуулалт сайтай, логик дүн шинжилгээ хийхдээ гаргуун, аливаа зүйлийн учир шалтгааныг тодруулахад оюун ухаанаа чилээх дуртай
1971 төмөр гахай, эм жил: Оюун ухаан сайтай, эр зоригтой. Эргэн тойрны хүмүүстээ хүндлэгддэг боловч үл ялих зүйлд огцом уурлаж бусдыг өөрөөсөө түлхдэг. Эмс, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, багш зэрэг зохиолч уран бүтээлч сэтгэлгээтэй ажил тохиромжтой. Гэр бүлийнхэндээ халж муу боловч өрөөл бусдад туслах халуун сэтгэлтэй
1972 усан хулгана, эр жил. Ухаалаг тэвчээртэй, бусдыг ятган сэнхрүүлэх авъяастай. Овсгоотой тэдний санхүүгийн байдал нь тогтворгүй байдаг
1973 усан үхэр, эм жил: Хувийн зорилгодоо хүрэхийг дээдэлдэг, хөдөлмөрч, найдвартай, нэр алдарын араас хөөцөлдөж, хүндрэлтэй асуудлаас амархан гарах аргыг сүвэгчилж чаддаг. Усан үхэр жилд төрсөн хүмүүст оюу өнгө амжилт, аз жаргалыг авчирдаг.
1974 модон бар, эр жил: Модон бар жилтнүүд сэрэл мэдрэмж өндөртэй, амин хувиа хичээсэн зантай. Эд баялаг, алдар нэрд хүрэхийн тулд бусдыг залилж ч мэднэ. Ажиллаж хөдөлмөрлөх дуртайн адил бусадтай тэмцэлдэх дуртай. Эд баялаг алдар нэр дүүрэн дундтай. Энэ жилд төрсөн хүмүүс сайн илтгэгч, сонсогч байж чаддаг
1975 модон туулай, эм жил: Энэ жилд төрсөн хүмүүс эсрэг хүйсийнхнээ өөртөө татах чадвартай. Жүжиглэх, дуулах, бүжиглэх зэрэг урлагийн авъяастай. Зөөлөн, нөхөрсөг зан төрхтэй. Орчин нөхцөлдөө амархан дасан зохицож чаддаг боловч хатуужил, зарчимч зан дутагдаж зорилгоосоо няцах нь бий.
1976 гал луу, эр жил: Шударга зантай тэд үнэн шударга байдлын төлөө ямар ч хамаагүй үнэ цэнээр тэмцэл хийдэг. Ойр тойрныхондоо хүнлэг сэтгэлээр ханддаг. Эдгээр зан чанраараа олны хайр хүндэтгэлийг хүлээдэг. Энэ жилд төрсөн хүмүүс өндөр дээд албан тушаал хашиж, хууль тогтоодог. Тэд ихээхэн хэмжээний эд баялагтай төрсөн хувь заяатай
1977 гал могой, эм жил: Төрөлхийн уур уцаартай боловч тэд үнэн хэрэгтээ эерэг зөөлөн сэтгэлтэй. Ертөнцийг өөдрөг үзлээр хардаг. Өвдөж зовох нь бага. Ойр тойрныхон нь тэднийг хүндэлдэг. Урлан бүтээх авъяастай, зохион бүтээх чадвар сайтай
1978 шороон морь, эр жил: Зоригтой, нийтэч зан чанартай. Бусдаар туслуулах, бусдын зөвлөгөөг сонсох дуртай. Хичнээн мэрийх боловч нэр алдарт хүрч чаддаггүй. Бизнес төлөвлөлт, хуульч, эмнэлэг, анагаах ухаан болон судалгааны ажил хийх ур чадвар сайтай.
1979 шороон хонь, эм жил: Аз жаргалтай боловч хүндхэн амьдралыг туулдаг. Бодит байдалд тэд тун тэвчээртэй, шударга, хүнлэг сэтгэлтэй. Хэтэрхий мэдрэмтгий зан чанартай тэдний гол сул тал нь нүдэнд сайхан харагдах эд зүйлс хэт татагдах
1980 төмөр бич, эр жил: Аз жаргалаар дүүрэн гэрлэн бүрхүүлтэй тэд энэ байдлаа ч бусдад түгээдэг. Гадаад өнгө төрх сайтай, олонх нь олон чиглэлээр амжилтанд хүрэх боловч тэдгээрээс хамгийн тохиромжтой нь бизнес эрхлэх. Биеийн хөдөлмөрөөс таашаад авдаг тэдэнд шар, алтлаг өнгө амжилт бүтээлийг авчирдаг.
1981 төмөр тахиа, эм жил: Эд баялаг, хөгжил цэцэглэлт, хүч чадлаар дүүрэн. Аливаа зүйлийн учир шалтгааныг олж тайлахыг эрмэлзэн жижигхэн асуудалд хүртэл анхаарлаа хандуулж чаддаг. Мэдрэмтгий, аливаа асуудалд чин сэтгэлээсээ ханддаг. Логик сэтгэлгээний хөгжил сайтай.
1983 усан гахай, эм жил: Итгэл даах чадвар сайтай, бусдаар өөрийн хүссэн зүйлээ хийлгэх уран аргатай. Тогтвортой зан ааштай тэд сурлагаараа бусдаас ялгарч чаддаг. Ойр тойрныхон нь тэднийг ойлгон харилцахыг эрхэмлэх нь зүйтэй. Бусадтай хамтарч цагийг өнгөрөөх дуртай
1984, модон хулгана, эр жил: Оролдлого сайтай, ухаалаг, идэвхтэй, олон зүйлийг оролдож, таньж мэдэхийг илүүд үздэг. Ойр тойрныхон нь тэдний чин сэтгэлийг үнэлж, ойлгон хүндэлдэг. Хүнсний ногоог хүнсэндээ байнга хэрэглэж, биеийн эрүүл мэндээ анхаарч байх шаардлагатай
1985, модон үхэр, эм жил: Хатуу зан чанартай, заримдаа хэт зөрүүд зан гаргадаг. Гэхдээ тэдний дийлэнх нь хүнлэг, тэвчээртэй. Ихэнх нь хөгжин дэвших хувь заяатай төрсөн байдаг
1986, гал бар, эр жил: Гал бар жилд төрсөн хүмүүс бусдыг удирдан зохион байгуулах, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай. Зарим тохиолдолд тэсч тэвчимгүй зан гаргадаг нь бурхан тэнгэр тэдэнд биеийн харишгүй хүч заяасантай холбоотой гэдэг. Энэ жилд төрсөн хүмүүс өөрийн эрүүл мэнд тухайлбал, зүрх, нүд, цусны эргэлтэндээ анхаарах хэрэгтэй
1987, гал туулай, эм жил: Хатуу үг дааж чаддаггүй, хурдан гомдож, уурсдаг хэт зөөлөн мэдрэг зан төлөвтэй. Ихэнх нь сайн боловсрол эзэмшиж, эд баялагт хүрч дөнгөдөг.
1988, шороон луу, эр жил: Шороон махбодьтой луу жилд төрсөн хүмүүс омогтой, баяр цэнгэл хөөх дуртай, амьдралын ханиа байнга сольж байдаг. Эрүүл мэнд сайтай боловч залхуу. Энэ жилд төрсөн хүмүүст шар, бор өнгө аз жаргал, амжилт авчирдаг
1989, Шороон могой, эм жил: Амьдралынхаа гол зорилгыг эд баялаг гэж боддог тэд энэ зорилгодоо хүрэх бүрэн чадвартай. Шороон могой жилтнүүд гадаад төрх сайтай, мэргэн, ааш омог ихтэй хүмүүс байдаг.
1990, төмөр морь, эр жил: Гэр бүлээ дээдэлж, хамаг бүхнээ зориулдаг, энэ махбодид төрсөн хүмүүс нэр төрд дуртай, хөгжилтэй ааш зантай. Аливаад эвлэг ханддаг учир ажил олдох нь амар хялбар. Хайр сэтгэлийн хувьд аз муутай. Сайхан хайртай учирсан бол алдахгүйг хичээх хэрэгтэй.
1991, төмөр хонь, эм жил: Хялбархан туньж шантардаг, зохион байгуулалт сайтай, аливаа бэрхшээлийг даван туулахдаа бусдын санаа бодлыг сонсч, зөвлөгөөг дагах дуртай. Бор, цагаан өнгийн хувцас хэрэглэл илүү тохиромжтой. Хүнсний ногоог байнгын хэрэглээгээ болгож эрүүл мэндээ анхаарахад илүүдэхгүй
1992, усан бич, эр жил: Их ухаалаг, хүчтэй сэдэл, маш мэдрэмтгий ч зан чанартай. Тааламжгүй байдлаас өөрөө өөрийгөө хамгаалах чадвар сайтай. Эд хөрөнгө цуглуулах, баялагтай болох хувь заяатай
1993, усан тахиа, эм жил: Усан тахиа жилд төрөгсөд байгалиасаа романтик сэтгэлгээтэй. Мөрөөдөх, аялах дуртай. Найз нөхөд сайтай тэд өөрөө өөртөө итгэх итгэл өндөртэй. Ийм хүмүүс хувь заяаны сорилыг хүлээн авах хүсэлтэй байдгаас гадна маргаанаас зайлсхийх чадвартай байдаг.
1994, модон нохой, эр жил: Модон махбодьтой нохой жилтнүүд нь байгалиасаа тогтворгүй зан ааштай, мэдрэмтгий, ой санамж сайтай, бусдын хайрыг татах гадаад төрхтэй байдаг. Аз түүнийг байнга дагалдаж явдаг. Зарим нь төрийн өндөр дээд албан тушаалыг хашина. Гэхдээ бусдад туслах, тэр дундаа хамгийн түрүүнд ойр дотныхондоо чин сэтгэлээсээ тусалж сурах хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэнээ анхаарч байх шаардлагатай.
1995, модон гахай, эм жил: Энергийн модон махбодьтой гахай жилд төрөгсөд идэвхтэй, хариуцлагатай боловч заримдаа түрэмгий зан чанарыг айж ичилгүйгээр ил гаргадаг сул талтай. Тэд хамгийн найдвартай анд нөхөр эсвэл хайр сэтгэлтэй нэгэн болж бусдыг будилуулах арга заль ихтэй. Энэ жилд төрсөн хүмүүстэй харицахдаа дипломат зан харилцааг үүсгэж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй болно
1996, гал хулгана, эр жил: Гал махбодьтой хулгана жилтнүүд мэдрэмтгий, амьдралын үнэ цэнийг мэдэрдэг хүмүүс байдаг. Тэд аливаа зүйлийг тунгаан бодох дуртай, ой ухаан сайтай. Хоолныхоо хэмжээнд анхаарч, байнга дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрах хэрэгтэй.
1997, гал үхэр, эм жил: Гал махбодийн ачаар үхэр жилд төрөгсөд идэвхтэй, боломжийг алдахыг хүсдэггүй зан чанартай төржээ. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ядарч цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөнө. Байгалиасаа удирдан зохион байгуулах авъяастай, ойр тойрныхныгоо цэнэглэж идэвхтэй амьдралд уриан дуудах чадвартай. Энэ жилд төрсөн хүмүүст ногоон өнгө аз жаргал, амжилт авчирдаг.
1998, шороон бар, эр жил: Шороон бар жилтнүүд хурц ааштай, ихэмсэг дантай, тууштай, шударга. Өөрийн хүчинд дээд зэргээр итгэдэг шороон бар жилтнүүдийн дотроос уран зохиолч, агуу илтгэгчид төрдөг. Санхүү, хуулийн чиглэлд амжилт гаргадаг
1999, шороон туулай, эм жил: Шороон махбодьтой туулай жилд төрсөн хүмүүсийн хамгийн гол шинж чанар нь айдас. Маш ухаалаг, яриасаг тэд шинжлэх ухааны онолуудыг хялбархан ойлгож, аливаа зүйлийн учир шалтгааныг олж чаддаг. Өөрт байгаа зүйлсээ алдахаас үнэн хэрэгтээ айдаг боловч айдсаа даван туулж чаддаггүй. Энэ жилд төрсөн хүмүүс мөрийтэй болон бооцоот тоглоомоос хол явах хэрэгтэй. Мөнгө тэний хувьд амар хялбар олдох зүйл биш гэдгийг санах хэрэгтэй.
2000, төмөр луу, эр жил: Энергийн төмөр махбодьтой луу жилд төрөгсөд бардам, хүч чадал сайтай. Байгалиасаа эд баялагтай байх заяатай. Өөртөө итгэлтэй боловч амьдралдаа алдаатай олон сонголт хийдэг. Олон нийтийн өмнө өөрөө өөрийгөө илэрхийлэх чадвартай тэдний санаа бодлыг өөрчлөхөд тун бэрх, зөрүүд. Амьсгалын замын эд эрхтэний эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
2001, төмөр могой, эм жил: Энэ жилд мэндэлсэн хүмүүс хурц хэлтэй, бусдыг шүүмжлэх дуртай, тогтворгүй зан ааштай. Урлаг уран сайхны мэдрэмж авъяас сайтай. Санхүүгийн асуудалгүй амьдарна. Тэдний амьдралын гол даалгавар нь бусадтай энх тайванчаар харилцаж, хэрүүл маргаанаас зайлсхийх, эвлэрч амьдрах
2002, усан морь, эр жил: Энэ жилд төрсөн хүмүүс ухаалаг, гадаад төрх үзэмж сайтай, бусдаас хараат бус байдлыг эрхэмлэдэг. Урлан бүтээх чадвар сайтай, өөрийн гараар элдэв сонин зүйл урлан бүтээх дуртай. Бусдын чадахгүй байгаа зүйлийг хийж түүнээсээ таашаал авах, бахархах дуртай. Тэд өөрийн ухамсарт амьдралдаа уур хилэн, залиас зугатах, хагацах хэрэгтэй
2003, усан хонь, эм жил: Энэ махбодид төрөгсөд аялж зугаалах дуртай, их хүсэл тэмүүлэлтэй. Мөнгөө хамаагүй үрсэн ч тэднийг баялаг байнга дагадаг. Гэхдээ мөнгө хүнийг эвддэг гэдгийг санахад илүүдэхгүй. Байгалиасаа тайван, эргэцүүлэн бодох чадвар сайтай боловч тун гөжүүд
2004, модон бич, эр жил: Модон махбодитой бич жилтнүүд нийтэч, идэвхтэй. Хурц ухаантай, бусдыг ойлгох чадвар сайтай. Амьдралынхаа мөч бүрээс таашаал авч түүнээсээ цэнэглэгддэг. Нийгмийн олон салбарт амжилт гаргах чадвартай. Гэхдээ тэдний амжилтанд гэнэтийн сэтгэлийн гутрал буулт саад болох талтай
2005, модон тахиа, эм жил: Нийтэч, бусадтай өөрийгөө харьцуулах дуртай тэдэнд эд баялаг, эрүүл мэнд харамгүй заяасан байдаг. Ойр тойрныхондоо тааламжтай уур амьсгал бүрдүүлж чаддаг, идэвхтэй. Өөрөө өөртөө байнга ажил ундрааж байдаг, аялж зугаалах дуртай, болгоомж эсрэмж, эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэг
2006, гал нохой, эр жил: Гал махбодид төрсөн нохой жилтнүүд байгалиасаа тэвчээртэй, сэтгэл хангалуун байдаг. Тэднийг бусад хүмүүс шүүмжилсэн ч өөртөө илтгэлтэй зан чанараа хадгалж чаддаг. Улаан өнгө аз, амжилт авчирдаг тул улаан өнгийн хүнсний бүтээгдэхүүн, хувцас, эдлэл хэрэглэл хэрэглэх хэрэгтэй.
2007, гал гахай, эм жил: Гал махбодийн тусламжтай энэ жилд төрсөн хүмүүс зорьсон зорилгодоо хүрэхийн тулд цуцаж ядрахыг мэддэггүй. Яарч тэвдсэн үедээ ч гайхмаар тайван байж чаддаг. Бусдыг ойлгох чадвар сайтай. Гэм нь хоол унданд хэт дурладаг учир иогоор хичээллэж эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй
2008, шороон хулгана, эр жил: Эелдэг боловч өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд ямар ч зан ааш гаргаж мэдэх хүмүүс. Тэвчээртэй мэт харагдах боловч аливаад түргэн зан гаргаж, бусдыг гомдоох, өөрөөсөө түлхэх эрсдэлтэй. Найз нөхөдгүйгээр өөрийгөө төсөөлж чаддагүй учир огцом түргэн аашаа хянаж байх хэрэгтэй
2009, шороон үхэр, эм жил: Энэ махбодийн гол чанар нь ихэмсэг байдал, боломж, хариуцлагаа ухамсарлах байдаг. Энэ жилд төрсөн хүмүүс их хөдөлмөрч. Зарим тохиолдолд амрах, хооллохоо мартаж орхидог сул талтай. Ойр ойрхон гэр бүл, хамтрагчаа солих эрсдэл бий
2010, төмөр бар, эр жил: Төмөр энергийн махбодьтой энэ жилд төрсөн хүмүүс идэвхтэй, тэвчээртэй, зоригтой, бусадтай өрсөлдөх дуртай. Өөрийнхөө бодол санааг тууштай хамгаалдаг. Бусдын шийдвэр, зөвлөгөөг үл хайхардаг. Эргэн тойрныхоо хүмүүстэй эвсэг амьдрахын тулд бясалгал хийж бусдыг хүндэтгэн ойлгох даалгавар тэдний өмнө тавигддаг.
2011, төмөр туулай, эм жил: Энэ жилд төрсөн хүмүүс нээлттэй, хурц ухаантай. Аливаад суралцах дуртай, нэр алдрын хойноос хөөцөлддөг. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн найздаа дайсан мэтээр хандаж, бусдыг өөрөөсөө түлхэх зан авир гаргадаг сул талтай.
2012, усан луу, эр жил: Усан энергийн махбодьтой луу жилтнүүд эрч хүч сайтай, аялж зугаалах, спортоор хичээллэх, байнгын хөдөлгөөнд байх дуртай. Найдвартай, урьдчилан таамаглах авъяас билэгтэй, нийтэч, санхүүгийн хариуцлагатай, нийгмийн идэвхтэй. Илтгэх ур чадвар сайтай байдаг
2013, усан могой, эм жил: Бие даасан зан ааштай энэ жилд төрсөн хүмүүс хурдан уурладаг. Бүх зүйлийг өөрийн гараар бүтээхийг эрмэлздэг. Аялж зугаалах, улс төрөөр хөөцөлдөх дуртай. Энэ жилд төрсөн хүмүүс эд баялаг арвинтай байдаг
2014, модон морь, эр жил: Энэ жилд төрөгсөд эрүүл мэнд сайтай, гадаад төрх харц булаам, амжилт араасаа дагуулж явдаг. Эмзэг, эрч хүч сайтай, шулуун зантай, гүнзгий дүн шинжилгээ хийх, төсөөлөх чадвар сайтай. Гэм нь цочромтгой, дуулгаваргүй. Өөрөө шийдвэр гаргах дуртай, бусдыг уриалан дуудагч модон морин жилтнүүдэд эд баялаг харамгүй заяасан байдаг.
everyday.mn