Япон орон үхэгсэд болон сүнсээрээ дэлхийд алдартай. Хүн бүхэн мэддэг тэр ч байтугай Японд амьдарч байгаа иргэд ч үүндээ дасан зохицсон байдаг. Мөн сонин хачин зүйлс сэддэгээрээ содон загвараараа ч алдартай байдаг. Үүнээс гадна өөр нэгэн цочирдом зүйл Японд байдаг нь хөдөө орон нутагт манекений толгойг мануухайгаар ашигладаг аж. Хэдийгээр өөрсдийн тариалан болон ургацаа хамгаалахаар ингэж хийсэн байдаг ч үүнийг харахад сэрдхийн цочмоор байдаг байна. Энэ талаар Канадын зурагчин Деннис Докет сурвалжилсан байна. Тэрээр 26 жилийн турш Японы Кобе арал дээр амьдарч байгаа гэнэ. Түүний хэлсэнээр \”Эдгээр мануухай манекений толгойнууд нь наранд гандаж бороонд норж хуучирсан байдаг нь сэрдхийм аймшигтай. Энэ нь хэдийгээр цагаан будаа болон бусад ургац газар тариалангаа хамгаалж байгаа боловч аймшигт дүр зурагтай байдаг\” хэмээжээ. Хамгийн анх 15 жилийн өмнө Такенори Моримото хүүхэлдэйн толгойг ашиглан мануухай хийж эхэлсэн байна. Одоо маш олон тариаланчид манекений толгой ашиглаж байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа гэнэ.
Б.Нарангэрэл