Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид БНХАУ-ын иргэн импортын бичиг баримтгүй 20 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирснийг илрүүлжээ.
Төлөвлөгөөт бус энэ удаагийн шалгалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж худалдаалж байсан байна.
Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан Зун Шун Фа ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.