Хуулиа мөрдөөд гарцаар гарах гэтэл хашаа мөргөчихлөө.
Одоо яах вэ. Хаагуур зам гарах уу. Энэ зургийг харвал ийм л нөхцөл байдал
үүсэхээр байгаа биз. \”Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нааш, цааш
явбал нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэмцэх
хэмжээний төгрөгөөр торгуулна” гэсэн заалт бий.
Тэгэхээр хашаа мөргөсөн иргэд буцаж яваад торгуулахгүйн
тулд хашаа дагаж цааш явах, эсвэл хашааг давахаас аргагүй болж байна. Мөн ч
инээдтэй шүү. Засвар шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бол анхааруулах тэмдэг
тэмдэглэгээ баймаар. Гэтэл тас хийтэл хамрын урдуур хашаа хатгаж орхих юм.
Энэ бол Гэндэнгийн гудамжинд борооны ус зайлуулах сувгийн
ажил хийгдэж байгаа дүр төрх. Хийж байгаа ажил нь зөв. Гэвч замын хөдөлгөөнд
саад учруулсан, анхааруулга, сануулгагүйгээр ажил гүйцэтгэдэгээ одоо болих
хэрэгтэй. Ядаж явган зорчигчийг хашаа мөргөхөөс нь өмнө анхааруулга тавьж сурья.
А.Амар