“Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн уран бүтээл, Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ.
“Хийморь” кино нь өмнө нь ХБНГУ-ын “Олденбург филм фестиваль”-аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн бол, одоо “Сандиего интернэшнл филм фестиваль”-д өрсөлдөж байгаа юм.
Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн уг кинонд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан юм. Энэхүү киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа хийжээ. Өдгөө Америкийн кино академийн дээд шагнал Оскарт өрсөлдөх эрхээ авсан уран бүтээлчдэд амжилт хүсье.