Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, Нийслэлийн Прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилсон байна. Шинээр томилогдсон Ш.Нямдорж нь Нийслэлийн Прокурорын газарт Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт ажилдаа оржээ.
Өмнө нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор Д.Баярмагнай ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг чөлөөлсөн билээ. Түүний оронд Ж.Ариунаа Нийслэлийн Ерөнхий прокурорын үүргийг гүйцэтгэж байсан юм.