Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Токио хотноо 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор болсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хүндэтгэлийн төрийн ёслолд оролцсоноор Монгол Улс гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн үзэж байгаа юм.
Мөн тус төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаа тогтоосон 195 улс орон болон НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, холбооны зочид төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа аж.