Ухаалаг утас бидний хэрэглээнд нэвтэрснээс хойш дэлгэцийн хэмжээ нь байнга өөрчлөгдөж ирсэн. Нэг хэсэг том дэлгэц моодонд орж байсан бол тун удалгүй хэмжээ нь багассан хэдий ч сүүлийн жилүүдэд гарч байгаа загваруудын дэлгэцийн хэмжээ томорсоор байгаа бөгөөд энэ нь ч олон сайн давуу талтай юм.
Утсыг хөгжим сонсох, харилцааны хэрэгсэл хэлбэрээр ашигладаг байсан цаг хэдийн ард хоцорч ухаалаг утас нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж хувирсан бөгөөд утасны хэрэглээ нэмэгдэх төдийд дэлгэцийн хэмжээ томорсоор ирсэн байна.
Зураг авах
Та байгалийн зураг эсвэл селфи авсан ч том дэлгэцтэй байх нь дүрсийг илүү тод харуулж чанартай зураг авах боломжийг бүрдүүлдэг.
Видео бичлэг хийх
Зургийн хальсанд буулгахаас илүүтэйгээр видео бичлэг хийх нь амьдралын нандин мөч болгоныг мөнхлөн авч үлдэдгээрээ давуу талтай байдаг. Зураг авахтай адил видео бичлэгийг том дэлгэцэн дээр хийх нь илүү хялбар байдаг. Дараа нь тус видеогоо засварлах ажил нь төвөгтэй байдаг хэдий ч том дэлгэцэн дээр энэхүү ажлыг гүйцэтгэх нь хамаагүй хялбар байдаг.