Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолын ажиллагаанд оролцохоор өнөөдөр /2019.10.21/ Токио хотыг зорилоо.
Энэхүү төрийн ёслолын үйл ажиллагаанд Япон улстай дипломат харилцаа бүхий 195 улс орон болон НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, холбоодын төлөөлөл оролцож байгаа юм.
Япон улсын Засгийн газар Эзэн Хааны сэнтийд залах ёслолд 148 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцахаар төлөвлөжээ.