Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс энэ жил ерөнхий боловсролын сургуулиуд Halloween буюу “Сүнсний баяр” тэмдэглэхгүй хэмээн мэдэгдлээ. Яамны зүгээс энэхүү шийдвэрийг эцэг эхээс ирүүлсэн гомдлыг авч хэлэлцэн гаргажээ.
Тэдний үзэж буйгаар хүүхдүүд ямар нэгэн ач холбогдолгүй зүйлд тусгай өмсгөл өмсөх зэргээр баярт бэлдэж байгаа нь санхүүгийн хүндрэл учруулж байгаа аж.
Энэхүү шийдвэрийн талаар БСШУСЯ-наас тодруулахад “Сүнсний баяр”-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмлэглэхгүй байх чиглэлийг өнгөрсөн онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр байгаа бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна” хэмээн мэдэгдлээ.