Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотоос тав орчим километрийн зайд Богд хан уулын Тайны аманд байрлах Мөнхтэнгэр-2 жуулчны баазад \”Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадам болж өндөрлөлөө.
Хөвсгөл аймгийн театрын бүжигчдийн дэглэсэн \”Алунгоо хатан эх” бүжгээр өндөр үүдээ өргөсөн наадмыг Д.Цоодол гуай мялаалгын шүлгээрээ эхлүүлж 16 яруу найрагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс яруу найрагч Л.Ганзул тэргүүн байр, цом нэг сая төгрөгийн шагналын эзэн боллоо.
Хөвсгөл аймгийн театрын бүжигчдийн дэглэсэн Алунгоо эх бүжиг
Удаах байранд яруу найрагч Б.Чулуунцэцэг гутгаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Урианхай нар шалгаран тус бүр сая төгрөг өргөмжлөлөөр шагнуулсан бол, шагналт байранд Б.Төгсжаргал, В.Нэргүй нар орж наадмын түүчээг тэргүүллээ.
Бүтээлийн тэргүүн байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Цоодол гуай бүтээлийн гурван цуврал ботиороо мөн яруу найрагч н.Мягмаржав найргийн түүвэр номоороо дэд байр эзэлж тус бүр цом өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн боллоо.
Энэхүү наадмыг Хөвсгөл аймгийн зохиолчдын эвлэлийн тэргүүн, яруу найрагч Б.Сарантуяа санаачилан Монголын ногоон уламжлал сан”-ийн тэргүүн, Мөнхтэнгэр жуулчны баазын захирал хадагтай С.Алтантуяа ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан байна.
Мөн Алунгоо хатан эхийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын засаг дарга Х.Энхтүвшин, Эртний далай жуулчны баазын захирал хадагтай Х.Энхтуяа нар ивээн тэтгэж хамтран ажиллажээ.