Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд өнгөрөгч долоо хоногт АТГ-т дуудагдан мэдүүлэг өгчээ. Түүнийг 2009-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсантай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффшорын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан байж болзошгүй.
Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс оффшор дансанд их хэмжээний мөнгө шилжсэн асуудал 2009-2017 онд хамаарагдаж байгаа бөгөөд тус хэрэгт холбогдуулан АТГ болон бусад хууль хяналтын бусад байгууллага мөрдлөг явуулж эхэлжээ.
Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гурван жилийн өмнө оффшор данстай монгол иргэдийн мэдээллийг хүргэсэн бөгөөд үүнд түүний нэр багтсан. Түүнийг Их Британийн Виржинийн арал дахь оффшор дансаа өөрийн хүү болон ахынхаа нэр дээр шилжүүлсэн хэмээн мэдэгдэж байсан юм.