Катар улсын Доха хотод энэ сарын зургаанд эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн монголчуудын хувьд тун сайхан амжилттай өрнөж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан бол энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор олимпын эрхээ авлаа.
О.Гүндэгмаа 1996-2016 онд тасралтгүй олимпод оролцож байгаа бөгөөд долоон олимпод оролцох Монголын цорын ганц тамирчин болж байгаа юм.