Хэнтийн аймгийн Чингис хот Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Төрийн соёрхолт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.
Мөн “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллагаас яруу найрагчийн уран бүтээлийг мөнхөлсөн гантиг чулуун хөшөөг байрлуулж байсан бол 2018 онд сумын Засаг даргын санаачилгаар тохижилт гэрэлтүүлгийг хийж, 2019 онд “Бугатай” цэцэрлэгт хүрээлэнтэй холбон тохижуулж, яруу найрагчийн хөшөөг бүтээн байрлуулсан юм. Ингэснээр Чингис хотын төвд 200 метр урт үргэлжлэх 1500 орчим метр.кв усалгаа, гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй болжээ.