МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн байна.
Энэхүү хяналтын явцад “Gimex” ХХК-ийн “Хөсөг” цай, “Нутгийн цай” ХХК-ийн “Шар цай” (пакеттай) 30ш, “Гүрж ногоон цай” буталсан (грузия кобулети чай) цайны хугацаа дууссан байхад хуурамч шошго нааж хүнсний худалдаа үйлчилгээнд нийлүүлж, худалдан борлуулж байсныг илрүүлэн, хураан авчээ.