Бодибилдинг Фитнессийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 11-р сарын 8-10-ны өдрүүдэд БНСУ-ын Чэжү арал дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн ДАШТ-нд дэлхийн 37 улс орны 318 тамирчин оролцсноос Монгол Улс 16 тамирчин, хоёр Олон улсын шүүгч, хоёр албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож дөрвөн алтан медаль, гурван мөнгөн медаль, таван хүрэл медаль хүртжээ.
АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
1. Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд +75 кг/
2. Д.Энхбилэг /Эмэгтэй модель -155 см/
3. Н.Ануужин /Эмэгтэй спорт модель +165 см/
4. Б.Хүсэлтүвшин /Эрэгтэй атлетик -182 см/
МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
1. Г.Гансаруул /Эмэгтэй атлетик -165 см/
2. Г.Гансаруул /Эмэгтэй атлетик 30-40 нас/
3. З.Ариунаа /Эмэгтэй атлетик 40-с дээш нас/
ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
1. С.Дуламрагчаа /Бодибилдингийн мастер 50-59 насны -80 кг/
2. Ж.Баянмөнх /Эрэгтэй фитнесс +170 см/
3. Д.Энхбилэг /Эмэгтэй фитнесс -160 см/
4. З.Ариунаа /Эмэгтэй атлетик +165 см/
5. З.Оюун-Ундрах /Эмэгтэй модель 40-с дээш нас/
ШАГНАЛТ 4-Р БАЙР хүртсэн тамирчид:
1. Б.Адъяахүү /Эмэгтэй спорт модель 30-с дээш нас/
2. Ж.Баянмөнх /Эрэгтэй спорт модель -180 см/
3. Х.Далайжаргал /Эмэгтэй атлетик -165 см/
4. Б.Адъяахүү /Эмэгтэй спорт модель -165 см/
ШАГНАЛТ 5-Р БАЙР хүртсэн тамирчид:
1. Б.Солонго /Эмэгтэй модель -155 см/
2. Х.Далайжаргал /Эмэгтэй атлетик 40-с дээш нас/