Фейсбүүк хэрэглэгчид өөрийн профайл зургаа хүүхэлдэйн
киноны үлгэрийн баатрын зургаар сольж байна. Энэ нь хүүхдийн хавдрын өвчлөлийн
эсрэг нэгдэж байгаа арга хэмжээний нэг хэсэг.
Энэ арга хэмжээ нь 2010 оноос эхэлжээ. Маш олон хүн
өөрийн профайл зургаа өөрчилж, өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрласан байх.
Гэвч эсрэгээрээ үүнийг ашиглаж өөрийн ёс бус дур хүслээ хангагчид олон гарч
ирсэн байна.
Хүүхэлдэйн киноны баатарын зурагтай хүнтэй хүүхдүүд найз
болох нь элбэг. Харин энэ боломжийг Пидофилчууд буюу бага насны хүүхдээр
бэлгийн дур хүслээ хангадаг томчууд ашиглаж эхэлсэн байна. Улмаар хүүхдүүдтэй
холбоо тогтоож, ёс бусаар дур хүслээ хангадаг байж. Тиймээс 2010 онд зохион
байгуулагдсан энэхүү арга хэмжээ цуцлагдахад хүрчээ.
Тэгвэл энэ арга хэмжээ саяхнаас Монголд идэвхтэй
дэлгэрээд байгаа юм. Хүүхэлдэйн баатрын цаана хэн ч байж болзошгүй. Үүнийг
гэнэн цагаахан хүүхдүүд ухаарч ойлгохгүй. Ер нь судалгаанаас харахад хүүхдийн
төлөө гэх сэдэвтэй иймэрхүү үйл ажиллагаанаас сайн үр дүн гарч байгаагүй талаар
эх сурвалжууд мэдээлж байна.
Амар