Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийгдэж, богино эргэлттэй болсон. Гэвч
хотын захаас, алслагдсан хороо, дүүргээс зорчдог иргэдэд энэ шинэчлэл
таалагдахгүй байгаа юм. Жишээ нь Налайх дүүргийн иргэд энэ шинэчлэлд маш ихээр
бухимдаж байгаа аж. Тиймээс хотын даргадаа хүсэлт гаргажээ. Энэ дагуу Налайх
хотын дарга Ш.Хаан Нийслэлийн тээврийн газарт \”нийтийн тээврийн шинэ маршрутыг
өөрчилж хуучин хэвээр нь үлдээх” албан хүсэлт явуулсан байна.
Гэвч Нийслэлийн тээврийн газраас албан хүсэлтийг хүлээн авах боломжгүй
гэсэн хариултыг ирүүлжээ.
Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан энэ асуудалд анхаарлаа хандуулж,
Нийслэлийн тээврийн газарт албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт \”Улаанбаатар-Налайх”
–ын нийтийн тээврийн чиглэлийг хуучин хэвээл үлдээх боломжгүй бол зорчигчид
дараагийн автобусанд шилжин суух үнийг багасгах боломжтой болгож өгөхийг хүссэн
байна.
Амар