Өнгөрөгч аравдугаар сард Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, музейн шинэ барилга барих Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолын баталсан . Уг тогтоолын эсрэг иргэнээс гомдол гаргаж, улмаар музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлээд байсан билээ.
Гэвч энэхүү гомдлын эсрэг Засгийн газар (БСШУСЯ)-ын зүгээс эсрэг гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдаан тэдний талд шийдвэрийг гаргажээ.
Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан өнгөрөгч баасан гаригаас /2019.11.22/ эхлэн музейн дээвэр хэсгээс нурааж эхэлсэн байна.
Музейн барилгыг нурааж эхэлсэн ч гадна талаар аюулгүй байдлын хашаа, тор таталгүй нураах ажиллагаа явагдаж байлаа.