АНУ-ын Техас мужид байдаг газрын тос, химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ. “TPC Group”-ийн үйлдвэрийн төхөөрөмжүүдийн нэгэнд нь доголдол үүссэний улмаас гал гарч, хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. Үүнтэй холбогдуулан дээрх үйлдвэрийн ойр орчимд амьдардаг 60 мянган иргэнийг албадан нүүлгэх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.