Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяад Малайзын Давж заалдах шатны шүүхээс цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан байна.
Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд анхаарлаа хандуулан хэргийн ээдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлсэн байна.
Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.