ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Тус шүүх хурлаас Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм.
Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа Шүүх хурлын дараа мэдэгдэж байсан бөгөөд давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлжээ.
Хэргийг сануулахад, Өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм. Түүнийг сар гаруй хугацаанд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж, шүүхээс хоёр жил хорих ялаар шийтгэсэн юм.