Иргэний дайн дэгдээд буй Сири улсаас Грекийг чиглэн явж байсан дүрвэгсдийн завь Туркийн эргийн ойролцоо осолдсон тухай \”www.dailymail.co.uk” мэдээллээ. Эргийн хамгаалагчид бүх дүрвэгчийг аварсан байна. Эвдэрсэн завийг далайгаас гаргах үед найман сартай ихэр хүүхэд олсон байна. Ихрүүд асран хамгаалагчгүй тус завинд зорчиж явсан бөгөөд эцэг, эх нь өнгөрсөн сард амиа алджээ. Осолдсон завинд 29 дүрвэгч зорчиж явсны таван нь бага насны хүүхэд байсан гэнэ.
Хүүхдүүдийг аюулгүй газар байршуулж, анхан шатны тусламж үзүүлсэн байна. НҮБ-ын дэргэдэх Дүрвэгсэд хариуцсан мэргэжилтнүүд осолдсон завинаас олдсон ихрийг асрамжийн газарт өгөх эсэх асуудлаар ярилцахаар болжээ.
Туркийн эргийн ойролцоо өчигдөр дүрвэгсдийн завь, зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөж, 13 дүрвэгч амиа алдаж, 26 дүрвэгч сураггүй алга болсон юм. Сураггүй болсон дүрвэгсдийг хайх ажиллагаагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Амиа алдагсдын ихэнх нь Сирийн иргэд байжээ.