Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт товлогдсон билээ.
Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж яллагдагчаар татсан юм.
Удаа дараа мэдүүлэг өгөхөөс татгалзаж шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт батлан даалтаар гаргаад байгаа билээ.